Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 9-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Холлидэй Инн зочид буудалд: “Дотуур байр 2.0” Үндэсний III зөвлөгөөн болно.
10:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хураалдаан болно.
10:00 цагт МҮХАҮТ-д: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын туршлага жишээ” сэдвээр илтгэл тавина.
11:00 цагт Шангрила зочид буудалд: Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Иргэн Д.Дорждагва Улаанбаатар хотын хорт утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл шийдэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
Сэлэнгэ аймагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025 аяны нээлт болно.
Архангай аймагт: Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд: Улсын физикийн 36 дугаар олимпиад үргэлжилж байна.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо: Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт энэ сарын 9-нийг хүртэл болж байна.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэнэнэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!