Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн /2026.11.19/ барилдааны тоймыг толилуулж байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Охо/М-10/-той учраа таарч барилдан түүнд хикиотоши мэхээр хщунаснаар 6 даваа, 6 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Арашифүжи/М-16/-тэй оноолт тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 7 даваа, 5 унаатай болсон байна.
Харин Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Асахакурюү Р.Жамьяантогтох /М-11/-той учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж тэд адилхан 8 даваа, 4 унаатай болов.
Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Дэванорюү Т.Тэмүүлэн /М-14/ өнөөдөр Кимбозан/М-7/-тай оноолт тааран хүч үзэж түүнд шитатэдашинаге мэхээр унаснаар 8 даваа, 4 унаатай болов. Харин Кимбозан 10 даваа, 2 унаатай болоод байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ өнөөдөр Котошохо/М-6/-той оноолт тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 8 даваа, 4 унаатай болж гачикоши хийж байна.
Макүүчид анх удаа дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Гонояама/М-5/-тай учраа тааран түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адил 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн барилдаанд Асанояама/М-1/ болон Фүжирёога/М-1/ нарын өрсөлдөгчдөө давж байгаа бичлэгийг сонирхуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!