ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
16 минут 52 секунд

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

УЛААНБААТАР, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зуучлалаар өрнөсөн ОХУ, Украины хэлэлцээ дэлхий дахины анхаарлын төвд байлаа.

Түүнчлэн Пентагоны тэргүүнийг огцруулах асуудал Конгресст хөндөгдөж, банкны дампуурлын дуулианаас үүдэн Парагвайн Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 31 дүгээр бага хурал (COP31) эхэллээ. Ингээд энэ оны 46 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Орос, Украины талууд хэлэлцээ хийлээ

Орос, Украины төлөөлөгчид есөн сарын дараа хэлэлцээний ширээний ард дахин суулаа. АНУ-ын зуучлалаар АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн уг хэлэлцээгээр энхийн гэрээний асуудлаар тодорхой ахиц дэвшил гараагүй ч талууд олзлогдсон цэргүүдийг дахин солилцохоор тохиролцлоо. Хэлэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Уулзалтын үеэр В.Путин дараагийн шатны хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг зөвшөөрсөн тухай С.Уиткофф мэдэгдэв.

Үүний дараа АНУ-ын тусгай элч нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн уулзаж, хэлэлцээний явцын талаар санал солилцжээ. В.Путин мөргөлдөөнийг эцэслэх асуудлыг Д.Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нартай хийж магадгүй байгаа уулзалтын үеэр хэлэлцэх сонирхолтой байгаа бөгөөд уг уулзалтад В.Зеленскийг оролцуулахгүй байх байр суурь баримталж байгаад Украины эрх баригчид болгоомжилж байна.

COP31: Уур амьсгалын санхүүжилт, чулуужсан түлшнээс татгалзах асуудал гол анхаарлын төвд

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Конвенцод оролцогч талуудын 31 дүгээр бага хурал (COP31) энэ сарын 9-нд Туркийн Анталья хотод эхэлж, дэлхийн дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Арваннэгдүгээр сарын 11-12-нд болсон дээд түвшний уулзалтаар улс орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй, эрс бууруулахыг уриалсан хэдий ч бага хуралд оролцогчид газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээнээс үе шаттай татгалзах асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. Саудын Араб, ОХУ зэрэг түлш олборлогч орнууд хатуу зорилт дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа бол Энэтхэг зэрэг хөгжиж буй томоохон эдийн засагтай орнууд эрчим хүчний сонголтоо хязгаарлах аливаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Мөн “Хөгжингүй орнууд 2035 он гэхэд хөгжиж буй орнуудад жил бүр 300 тэрбум ам.долларын санхүүжилт олгох, төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн нийт хэмжээг жилд 1.3 их наяд ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн ч шаардлагатай хөрөнгө оруулалт бүрэн бүрдэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа хөгжиж буй болон арлын орнууд санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахыг шаардав.

Бага хурлын хүрээнд Турк, Австрали улсууд нийт эрчим хүчний хэрэглээнд цахилгаан эрчим хүчний эзлэх хувийг 2035 он гэхэд 35 хувьд хүргэх “35x35” санаачилга дэвшүүлжээ. COP31 бага хурал энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Франц улс супермаркетуудад нь кибер халдлага үйлдсэнд Ираныг буруутгалаа

Францын томоохон дэлгүүрүүдийн хүнсний хөргөлтийн системд цуврал кибер халдлага үйлдсэнд тус улсын эрх баригчид Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг буруутгалаа. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур хакерууд интернэтээр удирддаг хөргөлтийн системүүд рүү нэвтэрснээр олон арван сая еврогийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн муудсан байна.

Уг явдал нь тус улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэх түгшүүрийг дагуулаад байгаа юм. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ираныг уг халдлагын ард байгаа гэж буруутгаад “урьд өмнө гарч байгаагүй түрэмгий үйлдэл” хэмээн мэдэгджээ.

Испанид орон сууцны хямралыг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт боллоо

Испанийн үйлдвэрчний эвлэлүүд орон сууцны түрээсийн үнэ хэт өсөж байгааг эсэргүүцэн сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа улс орон даяар ажил хаялт зохион байгууллаа. Энэхүү хямрал нь энэ сарын 29-нд болох ээлжит бус бүх нийтийн сонгуулийн хамгийн гол сэдэв болоод байгаа юм. Олон нийтийн дунд явуулсан сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээс харахад, эрх баригч Социалист намын нэр хүнд сөрөг хүчнийхээс доогуур үзүүлэлттэй байна.

Пит Хегсетийг огцруулах оролдлого бүтэлгүйтэв

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг огцруулах тухай Бүгд найрамдах намаас Конгресст сонгогдсон Томас Массигийн санаачилга намын бусад гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарснаар бүтэлгүйтлээ.

Тавдугаар сард болсон намын дотоод сонгуульд Д.Трампын талыг баримтлагч нэр дэвшигчид ялагдсан тэрбээр Ираны дайнтай холбоотой хэд хэдэн үндэслэлээр П.Хегсетийг буруутгасан байна. Харин П.Хегсет ховорхон хийдэг хэвлэлийн хурлынхаа үеэр өөрийн үйл ажиллагааг өмгөөлж, огцруулах оролдлогыг "жүжиг" хэмээн мэдэгджээ. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй Ардчилсан намынхан түүнийг огцруулах асуудлыг ирэх онд дахин хөндөхөө мэдэгдээд байна.

Цагаан ордны Тамгын газрын даргаар Стивен Миллерийг томиллоо

Завсрын сонгуульд Бүгд найрамдах нам хүндхэн ялагдал хүлээсний дараа улс төрийн санаачилгыг эргүүлэн авахыг зорьж буй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Стивен Миллерийг Цагаан ордны Тамгын газрын шинэ даргаар томиллоо. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний болон хоёр дахь хугацаанд бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан С.Миллер нь хатуу чиг шугам баримтлагч гэдгээрээ танигдсан нэгэн юм. Тэрбээр цагаачлалын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэх, Карибын тэнгист мансууруулах бодисын наймаачдад цохилт өгөх зэрэг шийдвэрийг тууштай дэмжиж иржээ.

Америкийн цэргийг Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчилжээ

АНУ-ын цэргийн алба хаагчийг ОХУ-д тагнуулын мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн Их Британид баривчилжээ. Уг цэрэг нь НАТО-гийн цэргийн баазад алба хааж байсан гэж мэдээлж байна.

Үүнтэй зэрэгцэн Иранаас халдлага үйлдэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, АНУ-ын цэргийн нисэх онгоцуудыг Их Британийн хоёр дахь нисэх хүчний баазаас шилжүүлэн байрлуулжээ. Тодруулбал, АНУ-ын нисэх онгоцууд РАФ Милденхолл баазаас хөөрч, өөр байршилд шилжин байрласан байна. Есдүгээр сард мөн Ираны болзошгүй халдлагаас сэргийлж, АНУ-ын бөмбөгдөгч онгоцуудыг РАФ Фэйрфорд баазаас өөр газарт шилжүүлэн байрлуулж байсан юм.

Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээний дуулианы улмаас огцорлоо

Индонезын дэд Ерөнхийлөгч Гибран Ракибуминг Рака шүүхээс түүнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдгийг нотлох баримт байхгүй, улмаар 2024 оны сонгуульд нэр дэвших эрхгүй байсан гэж шийдвэрлэсний дараа тэрбээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргажээ.

Гибран нь 2024 оныг хүртэл Индонезын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жоко Видодогийн хүү юм. Жоко Видодо, одоогийн Ерөнхийлөгч Прабово Субианто нарын харилцаа сүүлийн үед муудаад байгаа аж. Учир нь засгийн газар дахь Жоко Видодогийн талынхан Прабово Субиантогийн утсыг чагнасан гэх мэдээлэл гарсан байна.

Төвч үзэл баримтлалтай намын дарга Израилын шинэ Засгийн газрыг байгуулна

Израилын Ерөнхийлөгч Ицхаак Херцог төвч үзэл баримтлалтай “Яшар” намын дарга Гади Айзенкотод шинэ Засгийн газрыг байгуулах үүрэг хүлээлгэлээ. Кнессет буюу парламентад шинээр сонгогдсон гишүүдийн олонх нь түүнийг дэмжсэн хэдий ч сөрөг хүчний намууд шинэ эвслийн бүрэлдэхүүний талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Г.Айзенкот Араб болон хэт үнэн алдартны шашны (ультра-ортодокс) намуудыг оролцуулахгүйгээр цөөнхийн бүрэлдэхүүнтэй “онцгой байдлын” Засгийн газар байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Түүнд эвсэх магадлалтай түншүүдээ ятгаж, Засгийн газар байгуулахад зургаан долоо хоногийн хугацаа олгосон байна.

Банкны хямралын улмаас Парагвайн Ерөнхийлөгч огцорчээ

Парагвайд томоохон банк дампуурч, Төв банкны тэргүүн нь огцроход хүрсэн санхүүгийн хямралтай холбогдуулан тус улсын парламент Ерөнхийлөгч Сантьяго Пеньяг албан тушаалаас нь огцруулжээ.

С.Пенья огцрох хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглаж, Засгийн газрын үйл ажиллагааг уг банкны эрх ашигт нийцүүлэн чиглүүлсэн гэх хэрэгт холбогдон одоогоор гэрийн хорионд ороод байна. Тэрбээр уг банктай холбоотой компанийн хувьцааг эзэмшиж байжээ. Харин С.Пенья өөрийгөө хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсэн байна.

Ж.Хуантай холбоотой дуулиан “Nvidia”-гийн хувьцааны ханшид нөлөөллөө

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан тус компанийн тоног төхөөрөмж худалдан авдаг, Сингапурт төвтэй үүлэн тооцооллын үйлчилгээний “Megaspeed” компанийн удирдах албан тушаалтан эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсний дараа тус компанитай холбоотой дуулиан дэгдээд байна. АНУ-ын албаны хүмүүс уг эмэгтэйг Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй, мөн “Megaspeed” компани нь АНУ-ын чипийн экспортод тавьсан хязгаарлалтыг тойрон гарахад Хятадад тусалдаг гэж сэжиглэж байгаа аж.

Энэхүү дуулиан нь өнгөрсөн онд тус компанийн үйл ажиллагааг шалгах Засгийн газрын ажиллагаанд “Nvidia” хөндлөнгөөс саад учруулахыг оролдсон эсэх асуудлыг ч сөхөхөд хүргэжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо уг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснийг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Ж.Хуан мөн тус компанийн өөр нэг удирдах албан тушаалтантай амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Ж.Хуантай холбоотой мэдээллийн дараа “Nvidia” компанийн хувьцааны ханш огцом унаж, хөрөнгө оруулагчдыг улам түгшээжээ. Сүүлийн үед чип үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш урьд өмнө байгаагүй хэмжээгээр буурч, “NASDAQ 100” индекс зургаа орчим хувиар унажээ. Дараагийн өдрүүдэд хөрөнгийн зах зээл алдагдлынхаа тодорхой хэсгийг нөхсөн ч хөрөнгө оруулагчид болгоомжтой хандсан хэвээр байна. Япон, Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд мөн хувьцааны ханш унажээ.

“Anthropic” түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй IPO гаргахыг зорьж байна

Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргасны (IPO) дараах зах зээлийн үнэлгээгээ 1.4 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаагаа “Anthropic” компани зохицуулагч байгууллагад хүргүүлсэн баримт бичгийнхээ шинэчилсэн хувилбарт дурджээ. Ингэснээр уг үйл явдал нь түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй IPO-уудын нэгд тооцогдож магадгүй байна.

Түүнчлэн тус компанийн хувьцааг худалдан авах эрэлт маш их байгаа тул үнэлгээ нь 1.5 их наяд ам.долларт хүрч өсөж магадгүй гэж хэвлэлүүд онцолж байна. “Anthropic” компанийн хувьцааны арилжаа 11 дүгээр сарын 19-нд эхлэх төлөвтэй байна.

Хятадын худалдааны ашиг 1 их наяд ам.долларт хүрэв

Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар өсжээ. Тус улс хагас дамжуулагч болон хиймэл оюунтай холбоотой дэвшилтэт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Үүний дүнд Хятадын 2026 оны худалдааны ашиг аравдугаар сарын байдлаар 1 их наяд ам.доллароос давж, өмнөх жилийнхээс бүтэн нэг сарын өмнө энэхүү босгод хүрчээ.

“Cybertruck”-ийг үйлдвэрлэлийг бууруулна

“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх оны дунд үеэс “Cybertruck” цахилгаан автомашины үйлдвэрлэлийг үе шаттайгаар бууруулж, робот такси болох “Cybercab”-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа “X” нийгмийн сүлжээгээр мэдэгджээ. “Cybertruck”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоох эсэх нь тодорхойгүй байна.

“Терминатор” киноны машиныг санагдуулам энэхүү пикап автомашины борлуулалт тааруу байгаа бөгөөд зах зээлээс хэд хэдэн удаа татан авч байжээ.

Ирэх долоо хоногт болох онцлох үйл явдлууд:

11 дүгээр сарын 16-нд

  • Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалт Филиппиний Манила хотод үргэлжилнэ.
  • Олон улсын хүлцэн тэвчих өдрийг дэлхий даяар тэмдэглэнэ. Эл өдөр соёл, шашин шүтлэг, үзэл бодол, амьдралын хэв маягийн ялгаатай байдлыг хүндэтгэхийн ач холбогдлыг таниулна.
  • Зарим төрлийн ердийн зэвсгийг хориглох, хязгаарлах тухай конвенцыг хянан хэлэлцэх 7-р бага хурал Швейцарын Женев хотод эхэлнэ.
  • Дэлхийн агаарын тээврийн 7-р бага хурал Канадын Монреаль хотод болно.
  • Ойрх Дорнодыг цөмийн болон бусад үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс болгох тухай бага хурлын долоо дахь чуулган АНУ-ын Нью-Йорк хотод болно.

11 дүгээр сарын 17-нд

  • Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотод эхэлнэ.
  • Пара ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Паттайя хотод үргэлжилнэ.
  • Дэлхийн ширээний теннисний байгууллагаас зохион байгуулдаг "WTT Star Contender" тэмцээн үргэлжилнэ.

11 дүгээр сарын 18-нд

  • Хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс сэргийлэх дэлхийн өдөр тохионо.
  • Исламын урлагийн олон улсын өдрийг тэмдэглэнэ.
  • Нянгийн тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног эхэлнэ.

11 дүгээр сарын 19-нд

  • Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, эрүүл ахуйн нөхцөлийг дээшлүүлэх, цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой "Дэлхийн жорлонгийн өдөр" тохионо.
  • Дэлхийн философийн өдрийг тэмдэглэнэ.
  • Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохионо.
  • "Формула-1"-гийн Лас-Вегасын Гран при эхэлнэ.
  • "Grand Theft Auto" тоглоомыг гаргана

11 дүгээр сарын 20-нд

  • Дэлхийн хүүхдийн өдөр тохионо.
  • Улирлын турш хамгийн өндөр амжилт үзүүлсэн найман эрэгтэй теннисчин ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөнө. Хэсгийн тоглолтууд 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов
Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй