Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 4 дэх өдрийн /2026.11.11/ барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдөр Дайсэйзан/М-17/ Чиёошома Г.Мөнхсайхан/Жюүрёо-1/-тай учраа тааран барилдаж
Дээд зиндаандаа эргэн ирсэн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/-тай оноолт тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэн өнөөдөр Арашифүжи/М-16/-тэй учраа таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
өнөөдөр Китановака/М-15/-тай учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваатай болов.
Тошинофүжи Ө.Дэмиджамц/М-13/ энэ өдөр Асасуйрюү/М-13/-тэй оноолт тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай болоод байна.
Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Таканошо/М-10/-той учраа тааран барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр АсакорюүМ-10/-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Нишикифүжи/М-8/-тай учраа тааран барилдаж түүнийг
Сэкиваке Фүжинокава энэ өдөр Комүсүби Ёшинофүжи-тэй оноолт тааран барилдаж түүнд кимэдаши мэхээр унаж 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Атамифүжи башёгийн 2 дахь өдөр Комүсүби Чураноүми-тэй учраа таарч барилдан түүнийг котэнаге мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Такаясү/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Асанояама/М-1/-тай учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давж 1 унаа, 1 даваатай болов.
Озэки Аонишики энэ өдөр Фүжирёога/М-1/-тай учраа тааран хүч үзэн түүнийг учимүсо мэхээр хаяж тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Оносато өнөөдөр Фүжисэйүн/М-2/-тэй оноолт тааран хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 4 дэх өдөр Ура/М-2/-тай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!