Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башёгийн банцүкэ гарсан байна. Өнөө цагийн сүмочдийн хамгийн ахмад бөх, Том ах Тамаваши Б.Мөнх-Оргил Макүүчи буюу Дээд зиндаанд эргэн ирж барилдах бөгөөд түүний макүүчи зиндааны 101 дэх башё юм байна.
Ийнхүү Жүрёогоос 3 монгол сүмоч Макүүчид дэвшин барилдахаас хоёр нь шинэ залуус Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар гэсэн шинэ мянганы залуус маань макүүчид чихэлдэх нь ээ...


Ингэснээр Макүүчид Монголын 9 бөх хүч үзнэ. Жүрёо зиндааг 2 башё дараалж зүүн баруун жигүүрийг нь Монгол бөхчүүд манлайлан барилдана. Аки башёд манлайлан барилдсан 2 залуу маань Макүүчи зиндаанд дэвшсэн "Исэгэхама" дэвжээний Асахифүжи Б.Очирсайхан доод 4 зиндаанд түрүү хүртэж 6 дахь башёдаа буюу хамгийн хурдан секитори болж түүх бичин 5 дахь зиндаандаа болох Жүрёод дэвшин 15 өдрийн барилдаан хийнэ.

Кюүшү башёд Монголчууд бэртлээс эргэн ирж буй Их аварга Хошёорюү С.Бямбасүрэн , Озэки Киришима Б.Лхагвасүрэн нараар манлайлуулсан 24-үүлээ Жонокүчигаас бусад 5 зиндаанд хүч сорино.
Аки башёд сүмогийн замналаа эхлүүлсэн 2 залуу, дараагийн сэкиторид хамгийн ойр эрэмбэ дээр ирсэн Тэншёояма Г.Отгонбат, шинэ жүрёо Б.Очирсайхан, жүрёог манлайлан барилдаж буй Чиёошома Г.Мөнхсайхан, Онокацү Б.Чойжилсүрэн, Макүүчид Асахакүрюү Р.Жамъянтогтох, Тошинофүжи Ө.Дэмиджамц гээд бүгд л чухал чансаан дээр байна даа.
Бэртлийн улмаас чансаа буурсан залуус бас байна. Бэртлээ эдгээгээд ширүүхэн дайраарай Амжилт хүсье залуустаа оны сүүлийн башёг онгод хийморьтой эхлүүлж, олон түрүүтэй дуусгаарай.
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн
Озэки Киришима Б.Лхагвасүрэн
М-З-8 Рога А.Амарсанаа
М-З-9 Оошома П.Дэлгэрбаяр
М-Б-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох
М-З-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц
М-Б-14 Дэванорюү Т.Тэмүүлэн #Анх_удаа
М-З-15 Тамаваши Б.Мөнх-Оргил
М-Б-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар #Анх_удаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн
З-12 Асахифүжи Б.Очирсайхан #Анх_удаа
Б-12 Тамашохо Э.Энхманлай
Б-1 Тэншёояма Г.Отгонбат
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат
З-25 Тацүбаяма М.Буянтогтох
З-39 Тэнросэй С.Лувсангомбо
З-44 Хакүгэцүро А.Сүхбат #Анх_удаа
З-58 Госэйзан Б.Мөнх-Од
Б-6 Казэноүми Ц.Билгүүн
З-25 Саданохикари Д.Наранцогт
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун
З-7 Жошоюү А.Сосорхүү #Анх_удаа
З-35 Хокүто М.Хүсэлбаатар #Анх_удаа
Эх сурвалж: Сумо бөх сонирхогчдын групп /Дорж Нэргүй/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!