Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. 2026 оны 10 дугаар сарын 19-25-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
10 дугаар сарын 19-22-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.
10 дугаар сарын 19-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
10 дугаар сарын 20-нд: Гаалийн ажилтны өдөр.
10 дугаар сарын 20-нд: Маркетеруудын өдөр.
10 дугаар сарын 20, 21-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 21-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 21-нд: “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын сэдвээр хэрхэн мэдээлэх вэ?” сургалт болно.
10 дугаар сарын 22, 23-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10 дугаар сарын 23нд: Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн (MINASS) нь Монгол Улс дахь НҮБ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойд зориулсан "Монгол Улс ба НҮБ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10 дугаар сарын 23-нд: Монгол Улсын 2026 оны аварга шатрын шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн шигшээ тэмцээн МҮЭСТО-д эхэлнэ.
10 дугаар сарын 23-25-нд: Монголын аялал жуулчлалын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй “АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл-Экспо” төвийн Мега үзэсгэлэнгийн танхимд болно.

10 дугаар сарын 24-нд: НҮБ-ын өдөр.
10 дугаар сарын 24-нд: “Баянзүрх хайрханы хишиг” улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
10 дугаар сарын 24-нд: Ядуурлыг бууруулах олон улсын өдөр.
10 дугаар сарын 25-нд: Авто замчдын өдөр.
Орон нутагт:
10 дугаар сарын 19-нийг хүртэл: Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар суманд хугацаат цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг хийж байна.
10 дугаар сарын 23-25-нд: Увс аймгийн Наранбулаг суманд Монгол Улсын аварга О.Балжиннямын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Сэлэнгэ аймагт “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 18-24-нд: Япон Улсад Азийн пара наадам болно.
10 дугаар сарын 24-нөөс: Казахстаны Астана хотод чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
10 дугаар сарын 21-нд: ХБНГУ-ын Берлин хотноо “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг Хумболтын Их сургуульд зохион байгуулна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!