Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумын нутгаар энэ сарын 24-25-нд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумын нутгаар нөгөөдөр, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сум, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар энэ сарын 26-нд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумын нутгаар энэ сарын 27-нд 4 мм хүртэл цас орж, зөөлөн шуурна.
Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, нөгөөдөр Алтайн уулсаар, энэ сарын 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.

Ихэнх нутгаар маргааш, нөгөөдөр хүйтний эрч суларна. Энэ сарын 26-наас шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27-32, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20-25, говийн бүсийн өмнөд хэсгээр -8-13, бусад нутгаар -14-19, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14-19, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10-15, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Oyunaa B

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!