
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 05-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Цунамигаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно.
14:00 цагт Боловсролын яаманд: "Боловсролын салбарт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага" журмын шинэчлэлийг хэлэлцэх хурал болно.
14:00 цагт МУБИС-ийн Төв номын санд: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно.
"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сенегалын нийслэл Дакар хотноо: Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!