
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 26-ны Даваа /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Бээжинд аяллын компани ажиллуулдаг Монгол Улсын иргэн С.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: УИХ-ыг тараах тогтолцооны өөрчлөлт хийх иргэдийн нэгдлээс Монгол Улсын ҮХЦ-д УИХ-ын 126 гишүүн хууль бус УИХ болох талаар мэдээлэл хийнэ.
Улаанбаатарт: Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
БНСУ-ын Кванджу хотын "Ким Дэ Жун" конвеншн төвд: Монголын уран бүтээлчид "ART GWANGJU-26" олон улсын үзэсгэлэнд оролцож байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!