Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 23-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
11:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээнэ.
12:00 цаг “М банк арена”-д: FIBA-гийн Азийн цом-2029 тэмцээний урьдчилсан 2-р шатанд оролцох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогчийн эцсийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцуулна.
15:00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.
НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
“Норпэй” арт галерейд: Зураач, уран бүтээлч Д.Анхцэцэгийн анхны бие даасан “Дулаан хүмүүс” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Уран зургийн галерейд: Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
“HUE” арт галерейд: МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгад: Уран бүтээлчдийн түвшин тогтоох шалгалт, мэргэжлийн уралдаан 11 дүгээр сарын 23-24-нд болно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!