Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Оюу толгой ХХК-иас сүүлийн өдрүүдэд хязгаарлалтад ороод байсан зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо хэмээн мэдэгдсэн байна.
Тус компаниас өнөөдөр гаргасан мэдээлэлд, экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, баяжмалын экспорт хэвийн горимдоо орлоо. Хуримтлагдсан баяжмалыг гаргаж, жилийн төлөвлөгөөгөө гүйцээхээр тээвэрлэлтээ эрчимжүүлж байна. Экспорт хэвийн үргэлжлэх нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, цаашлаад хувь нийлүүлэгч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!