
Аргын тооллын 2026 оны 10 дугаар сарын 20. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Намрын адаг шар нохой сарын 09, Ангараг /Өлзийт/ гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Булаагч одтой, Улаагчин туулай өдөр.
Өдрийн наран 7 цаг 18 минутад мандаж, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал /10 цаг 25 мин/. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!