Багахангай–Хөшигийн хөндий–Толгойт чиглэлийн шинэ төмөр замаар энэ сарын 20-ноос нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж эхэлнэ гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээллээ.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрдөг төмөр замын ачаалал буурах юм. Мөн өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ гэв.
Ингэснээр нийслэлийн иргэдийг дулаан, цахилгаанаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх ажээ.
Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!