ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 29 /Kazinform/. Америкийн Greenland Energy Company компани ирэх онд Гренландын зүүн нутагт анхны өрөмдлөгийн цооногоо байгуулах зөвшөөрөл авах гэж байна. Энэ тухай FOX Business сэтгүүлд мэдээлснийг эш татан Kazinform агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч уламжиллаа.
Америкийн компани Их Британийн 80 Mile компанитай хамтран Гренландын нефтийн томоохон ордыг ашиглаж ажээ.
Харин Гренландын засгийн газар нефть ба хий олборлох зөвшөөрөл олгохоо 2021 онд зогсоосон нь газрын тосны олборлолтын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх болгоомжлолоос үүдэлтэй юм. Гэхдээ 2021 оноос өмнө олгосон зөвшөөрлүүд хүчинтэй хэвээр байна. Гренландын Бизнес, эрдэс баялгийн яамны мэдээллээр, 80 Mile компанид харьяалагддаг White Flame Energy компани 2015 онд Гренландын хойд нутгийн Жеймсоны газарт / Jameson Land/ өрөмдлөг хийх 2 зөвшөөрөл, 2018 онд 3 дахь зөвшөөрлөө авчээ.
Greenland Energy Company компанийн Роберт Прайсын ярьснаар, инженерингийн тайланд дурдсанаар өрөмдлөг хийхээр төлөвлөсөн газарт 13 тэрбум баррель хүртэл хэмжээний газрын тос байх магадлалтай ажээ. Харин Гренландын засгийн газар мэдэгдэхдээ, Jameson Land төслийн хүрээнд хайгуул хийгдэж байгаа бөгөөд нийгэм, экологийн нөлөөллийн үнэлгээг батлахаас нааш хайгуулын өрөмдлөг эхлэх ёсгүй гэв.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ярихдаа, Гренландад нефть, хийн өргөн хэмжээний хайгуул хийхэд бэлтгэж байгааг дурдаж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!