
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 16-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт ГХЯ-нд: “Риогийн конвенцуудын уялдаа холбоо, Тал хээрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлаарх олон талт зөвлөлдөх уулзалт” болж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын санд: Шинэ хөрөнгө оруулалтын нээлт болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурал болно.
16:00 цаг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд т: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ныг хүртэл зохион байгуулна.
Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
"HUE" арт галерейд: Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Завхан аймагт: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аяны нээлт болно.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар суманд: 10 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаат цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!