Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн /2026.11.17/ барилдааны тоймыг толилуулж байна.
Хамгийн ахмад 42 настай сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ өнөөдөр Аби/М-12/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 3 унаатай боллоо.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Шиши/М-10/-тэй учраа таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар 5 даваа, 5 унаатай боллоо.
Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Дэванорюү Т.Тэмүүлэн/М-14/, Охо/М-10/-той оноолт тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр давж 8 даваа, 2 унаатай боллоо.Тэрбээр анх удаа дээд зиндаанд дэвшин барилдаад ийнхүү 10 дахь өдрөө гачикоши хийж чадлаа.
Макүүчид анх удаа дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Асакорюү/М-9/-тэй учраа тааран түүнийг сүкүинаге мэхээр хаяж 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!