ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /ANADOLU/. Ням гарагт болсон Истанбулын 48 дахь удаагийн марафон гүйлтэд Кенийн тамирчин Филимон Кипту Кипчумба түрүүллээ. Уг гүйлтийг Türkiye İş Bankası банк ивээн тэтгэж, Истанбулын хотын захиргааны дэргэдэх спортын үйл ажиллагаа хариуцсан Spor Istanbul компани зохион байгуулжээ.
Истанбул хотын Азийн хэсэг дэх Амь үрэгдэгсдийн гүүрний орчмоос эхэлж, Европын хэсэг дэх Султанахмет талбайд барианд орсон 42 195 м-ийн марафон гүйлтэд Кипчумба 2 цаг 8 минут 44 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр аваргалсан төдийгүй тив дамнан явагддаг цорын ганц гүйлт болох Истанбулын марафоны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг түүний эх орон нэгт Дэниэл Кибет 2019 онд 2 цаг 9 минут 44 секундээр тогтоогоод байсан юм.
Хоёрдугаар байрт Этиопын тамирчин Суфаро Волийе Кебето, гуравдугаарт Кенийн гүйгч Винсент Кипьегон Роно нар орлоо.
Туркийн марафончдоос Хюсейн Жан 2 цаг 17 минут 53 секундийн амжилтаар 11 дүгээр байр эзлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!