
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 30-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Буянт-Ухаа спортын ордонд: Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Завхан 2026” спортын хоёрдугаар их наадмыг зохион байгуулна.
Мишээл Экспо төвд: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа болж байна.
МҮЭСТО-д: Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
БНСУ-ын Сөүл хотод: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан эхэлнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!