
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 13-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.
09:00 цагт Улаанбаатар хотноо: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байна.
09:00 цагт Архивын ерөнхий газрын цогцолборт: ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Уляатайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт Конрад-Аденауэрын сангийн оффист: “Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг” болно.
10:00 цагт Жуковын талбайд: Стандарт, хэмжил зүйн газар Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.
Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
“Монгол” арт галерейд: Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих дулааны цахилгаан станцын шав тавих ёслол болно.
Завхан аймагт: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
“Завхан аймгийн аялал жуулчлалын хөгжлийн боломж ба шийдэл" нэгдсэн зөвлөгөөн болно.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!