Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё өнөөдөр буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Фукуока хотноо албан ёсоор эхэллээ.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн эхний өдрийн /2026.11.08/ барилдааны тоймыг толилуулж байна.
Макүүчид дэвшсэн Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/ энэ башёгийн эхний барилдааныг Дайсейзан/М-17/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар дээд зиндааны анхны башёгаа даваагаар эхлүүллээ.

Дээд зиндаандаа эргэн ирсэн 42 настай ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэнтэй учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 унаатай болов. Харин Дэванорюү ийнхүү Макүүчид эхний өдөр даваа авлаа.


Өмнөх башёд амжилттай барилдсан Тошинофүжи Ө.Дэмиджамц/М-13/ энэ өдөр Аби/М-12/-тэй оноолт тааран хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаснаар 1 унаатай болоод байна.
Асахаоурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Ичияамамото/М-12/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 даваатай боллоо.
Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Нишикифүжи/М-8/-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнийг цүкиотоши мэхээр давснаар энэ башёг даваагаар эхлүүлээд байна.

Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Кинбозан/М-7/-тай таарч барилдан түүнд Ёрикири мэхээр уналаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!