БЭЭЖИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Хятадын эрх баригч Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлига авсан хэрэгт албан ёсоор буруутгасан тухай тус улсын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. Хятадын удирдагч Ши Жиньпиний эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажил эрчимжиж буйг эл үйл явдал харуулж байна.
Прокурорууд Ма Шинрүйг төрийн албан тушаалаа болон Хятадын сансар судлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн өмчит компанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох замаар онц их хэмжээний хахууль авсан гэж буруутгажээ.
Түүнийг авлигын хэргээр Коммунист намаас хөөснийг өнгөрсөн долоо хоногт тус намын Төв хорооны V бүгд хурлаар албан ёсоор зарласан байна. Ма Шинрүй нь намаас хөөгдсөн 33 албан тушаалтны нэг бөгөөд тэдний дунд цэргийн удирдах албан тушаал хашиж байсан Жан Юшя, дипломат албаны өндөр албан тушаалтан асан Лю Жяньчао, Аж үйлдвэрийн сайд асан Жинь Жуанлун нар багтжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!