ЛОНДОН, 2026 оны аравдугаар сарын 30 /mining.com/. “Rio Tinto” компани Монгол дахь Оюутолгой зэсийн уурхайн гүний олборлолтын үйл ажиллагааг түр зогсоосноо баасан гарагт мэдээлжээ. Чулуулгийн хагарлын бүсэд газар хөдлөлтийн идэвхжлээс үүдэлтэй чичирхийлэл болсонтой холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.
Компанийн мэдээлснээр, уг үйл явдлын улмаас гурван ажилтан гэмтэж бэртсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.
Оюутолгой бол дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг бөгөөд “Rio Tinto”-гийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегид гол байр суурь эзэлдэг юм. Компани тус төслийн 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг.
Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саатаж байгааг “Rio Tinto” мэдээлжээ. Үүний улмаас Оюутолгойгоос зэсийн баяжмал тээвэрлэх автомашин хүрэлцэхгүй байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!