Монголын шигшээ багийн тугч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын аварга, мөнгө, хүрэл медальт, дэлхийн рекорд эзэмшигч пара пауэрлифтингийн тамирчин Энхбаярын Содномпилжээ төрийн далбааг цэнгэлдэхэд залав.
Пара наадмын нээлтэд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, ханхүү Хисахито нар оролцсон байна. Энэ удаагийн пара наадмын нээлт “WABI - We are Beautiful Individuals” уриан дор болжээ. Энэхүү уриа нь хүн бүрийн онцлог зан чанар, ялгаатай байдлыг хүндэтгэх агуулгатай юм байна. Нээлтийн ёслолыг найруулсан найруулагч Ёои Күрисүгийн “Ялгаатай ч хамтдаа” гэсэн санааг илэрхийлсэн бөгөөд сэтгэл догдлуулсан эрч хүч, эв нэгдэл, хайр, хүсэл тэмүүллийг илтгэсэн гэдгээрээ онцгой содон давтагдашгүй нээлтийн ёслол байлаа.
Өнөөдөр манай тамирчид ширээний теннис, бочи, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, таеквондогийн төрөлд өрсөлдөнө.


Ташрамд дуулгахад, Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг жинд Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний барилдаандаа Киргизстаны тамирчныг цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Энэтхэг улсын тамирчин Капил Пармар юм байна.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!