
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Монгол орны зүүн хагаст өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэн, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг УЦУОШГ-аас анхаарууллаа.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг байна. Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 4 мм хүртэл цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй,
Салхи: Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх юм.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!