Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
20 минут 36 секунд

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Сангийн дэд сайд Б.Хулантай цаг үеийн эдийн засгийн асуудал, Оюу толгойн ногдол ашиг, Үндэсний баялгийн сан, ипотекийн зээлийн хүртээмж болон түүний ажил, амьдралын замналын талаар ярилцлаа.

Юуны өмнө шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа юм байна. Баяр хүргэе. Бага хүүхэд нь одоо хэдэн сартай вэ?

  • Бага хүүхэд маань хоёр сар хүрэх гэж байна.

Байнгын хорооны хурал дээр мэдээлэл танилцуулахдаа гацаж, түгдэрсэн гэх шүүмжлэлд өртөөд байсан. Яг ямар мэдээлэл танилцуулахдаа гацсан юм бэ?

  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ирц бүрдэхгүй байж байгаад хэд хэдэн байнгын хороо зэрэг хуралдсан. Тухайн үед гишүүд бүрэлдэхүүнээрээ хуваагдаж, өөр өөр байнгын хорооны хуралдаанд орсон юм. Харин би экспортын биржээр арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүний биет хэмжээний тоон мэдээллийг танилцуулахдаа гацсан. Олон нийт болон УИХ-ын гишүүдийг бухимдуулсандаа уучлалт хүсэж байна.

Төрөөд удаагүй байгаа хүнийг ажилд нь дуудаж, тоо асуусан гэх өнцгөөр ч олон нийт хүлээж авсан. Та энэ шүүмжлэлийг харсан уу?

  • Энэ үйл явдал аравдугаар сарын 2-нд болсон байнгын хорооны хуралдаан дээр өрнөсөн. Ажил олгогч үүрэгдсэн учраас очсон гэхээсээ илүүтэйгээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд миний хүүхэдтэй эсэх, эмэгтэй эсэхээс үл хамааран Сангийн дэд сайдын үүрэг, хариуцлагаа биелүүлсэн гэж ойлгох хэрэгтэй. Тухайн үед тоон мэдээллээ хэлэхдээ ээрч, түгдэрсэн нь 100 хувь миний алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Одоо ажлаа хийгээд явж байна уу?

  • Амаржсаны амралт маань дууссан. Одоогоор Сангийн дэд сайдын ажлаа бүрэн гүйцэтгэж байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хүнсний багцын үнэ 18 хувиар өссөн гэх мэдээлэл байна. Та хүнсний үнийн өсөлтийг мэдэж байгаа байх. Өөрөө хүнсээ цуглуулдаг уу?

  • Хүнсээ өөрөө цуглуулдаг. Энэ оны есдүгээр сарын байдлаар инфляц 12.9 хувьтай байна. Үүнд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ялангуяа махны үнийн өсөлт нэлээд өндөр шок үзүүлж байна.

Сангийн яамны зүгээс инфляцын бүрэлдэхүүнд дүн шинжилгээ хийдэг. Инфляцын 40 орчим хувь нь эрэлтийн гаралтай, үлдсэн 60 орчим хувь нь нийлүүлэлтийн гаралтай байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцад мах болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байгаа.

Махны үнэ өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, нөөцийн махны бэлтгэл хангалтгүй байсан. Хоёрдугаарт, 2023, 2024 онд улс орныг хамарсан зуд болж, 70 гаруй сая байсан малын тоо толгой буурсан. Түүнчлэн төл бойжилт муутай жил байсан учраас түүний нөлөө одоо илэрч байна. Мөн шүлхий өвчин махны үнийн өсөлтөд нөлөөлсөн.

Эрэлтийн гаралтай инфляцын эсрэг Төв банк бодлого хэрэгжүүлдэг бол нийлүүлэлтийн гаралтай инфляцын асуудалд Засгийн газар арга хэмжээ авах шаардлагатай байдаг.

Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас хоёр их наядаар нь санхүүжүүлэхээр төлөвлөсөн төслүүдээ Засгийн газар буцаан татлаа. Ингэснээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төслүүд гацаанд орох уу?

  • Засгийн газар төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барьдаг. Энэ удаа УИХ-ын гишүүдээс 250 гаруй зарчмын зөрүүтэй санал ирсэн. Үүний хүрээнд нийгмийн суурь бүтцэд хөрөнгө оруулах нэг удаагийн шинжтэй төслүүдийг хэрэгжүүлье гэсэн санал байсан. Харин И-Монголиа системээр дамжуулан иргэдээс авсан саналд үндэслэн Засгийн газар төслөө буцаан татсан. Одоо УИХ шийдвэрээ гаргана. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Нийт 52 төслийн 14, 15 нь улсын төсвөөр санхүүжихээр байгаа гэсэн мэдээлэл авсан. 52 гэж нэрлээд байгаа төслүүдийн 60 гаруй хувь нь эрчим хүч, боловсролын салбарт чиглэсэн байсан. Эрчим хүч бол эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл. Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн.

Оюу толгойн ногдол ашгаар хөрөнгө оруулалт хийх нь хоёр талтай харагдаж байсан. Нэг талаас иргэд нэрийн дансандаа мөнгөө авах боломжтой. Нөгөө талаас тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхэд шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь бий.

Оюу толгойн талаас ногдол ашиг өгнө гэдэг дээр тохирсон ч яг гурван их наяд уу, зургаан их наяд уу гэдэг дээр тодорхой тохиролцоо байхгүй гэж яригдаж байсан. Энэ үнэн үү?

  • Оюу толгойтой холбоотой УИХ-ын сонсгол өнгөрсөн жил болсон. Миний хувьд их үр дүнтэй сонсгол болсон гэж боддог. Үүний дараа Засгийн газрын түвшинд хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан. Зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, ногдол ашигтай холбоотой асуудлаар тус тусдаа ажлын хэсэг ажилласан.

Миний хувьд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хоёр ажил хоёулаа үр дүнгээ өгч, хоёр талаас тодорхой өөрчлөлт гарсан. Саяхан Рио Тинтогийн тал ирж, ногдол ашиг өгөх асуудлаар гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ бол зүгээр нэг яриа биш, бизнесийн мэргэжлийн түвшинд хийсэн хэлэлцээр юм.

Одоо хүртэл ажиллаж байгаа ногдол ашгийн ажлын хэсэг юунд голлон анхаарч байна вэ?

  • Ажлын хэсгийг Сангийн сайд ахалж, ажил хэргийн түвшинд ажиллаж байгаа. Нөгөө талаас ийм төрлийн яриа хэлэлцээр маш их бэлтгэл ажил шаарддаг. Тиймээс хоёр тал тооцоолол гаргах ажилдаа анхаарч байна. Энэ үйл явцын алхам бүрийг олон нийтэд дэлгэрэнгүй ярих нь тохиромжгүй. Ямар байдлаар, хэзээ хуваарилах тухай асуудлыг хоёр тал мэргэжлийн болон техникийн түвшинд ярилцаж байгаа.

Төсөл буцаан татсан шалтгаан нь ногдол ашиг орж ирэхгүйтэй холбоогүй, харин иргэдийн саналыг голлон үндэслэсэн гэж ойлгож болох уу?

  • Яг тийм.

Оюу толгойн төсөл эхэлснээс хойш 17 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр болж байна. Монголчууд үүнд баяртай байгаа. Гэхдээ энэ удаагийн хэлцэл ямар нөхцөлд, хэрхэн өрнөсөн талаар ярьж өгөөч. Та өмнө нь ч Оюу толгойн ногдол ашгийн асуудлаар мэдээлэл, нэвтрүүлэг хийж байсан шүү дээ.

  • Үе үеийн Засгийн газар, УИХ-ын ажлууд энэ үйл явцад нөлөөлсөн. Монгол Улсын төр залгамж халаатай. Өргөн агуулгаараа энэ бүх яриа хэлэлцээр харилцан тэнцвэртэй үр өгөөжийг хуваарилах асуудалд чиглэж байгаа юм.

Анх төсөл эхлэхэд Монголын талын өгөөж 53 хувь байна гэсэн үүрэг, амлалт дээр үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Гэтэл манай Засгийн газар тооцоолж үзэхэд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын хүртэх үр өгөөж 53 хувь биш, 42 хувь байгаа гэсэн тооцоо гарсан. Тиймээс энэ 42 хувийг 53 хувьд хүргэх ёстой гэдгийг нөгөө талдаа тавьсан.

Үүний тулд зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах, мөн дутуу байгаа хэсгийг нөхөхийн тулд ногдол ашгаа арван жилээр урагшлуулж авах ажил явагдаж байна гэсэн үг.

Оюу толгойн төсөл бол дэлхийн дөрөвт орох томоохон бүтээн байгуулалт. Бусад зэсийн баялагтай улс орнууд ч ийм төрлийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр хийдэг. Гэтэл энэ асуудлыг ярьж эхлэхээр гадаадын хөрөнгө оруулалт зөв, буруу эсэх, эсвэл биднийг далайн дээрэмчид ирээд дээрэмдэж байгаа мэт явцуу хүрээнд нийгмийн хэлэлцүүлэг өрнөдөгт би хувьдаа харамсдаг.

Бид мэргэжлийн хүмүүс. Оюу толгойн технологи, ажлын байраар хангаж байгаа асуудлыг бид хөндөж яриагүй. Монгол Улс бизнесийн байгууллага байсан ч энэ зарчмаар ажиллах байсан. Яриа хэлэлцээр хийхэд улс төрийн зориг ихээхэн нөлөөлсөн. Хэрэв Засгийн газар энэ ажлыг хийгээгүй бол өнөөдрийн үр дүн гарахгүй байсан. Мөн зээлийн хүүг бууруулах санхүү, эдийн засгийн нөхцөл бүрдсэн.

Оюу толгойн санхүүгийн үзүүлэлтүүд нэлээд эерэг байгаа гэж та хэлсэн байна. Энэ нь хэлэлцээрт хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Тийм. 2025 онд Монгол Улс сүүлийн 14 жилд байгаагүй өндөр зээлжих зэрэглэл авсан. Энэ нь эх үүсвэрийн өртөг буурах нөхцөл болдог. Үүнээс гадна зэсийн үнэ өсөлттэй байна. Далд уурхайн төслийн эрсдэл ч буурсан. Тиймээс өмнө нь 6.5 гэж тооцож байсан үзүүлэлтийг үндэслэлгүй байна гэж үзэн шаардлага тавьсан гэсэн үг.

Оюу толгойн ногдол ашиг 2030 он хүртэл иргэдийн нэрийн дансанд бичилт хэлбэрээр орж, нэг хүнд 857 мянган төгрөг ногдоно гэж ойлгож болох уу?

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордын ногдол ашиг Хуримтлалын санд орох ёстой. Засгийн газраас сая явуулсан санал асуулгаар ч иргэд ногдол ашгаа хуримтлалын дансандаа авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Иймээс Хуримтлалын санд төвлөрнө. Засгийн газар энэ агуулгаараа хуулиа хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудалд төвлөрч ажиллах нь зөв.

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын дансанд байгаа мөнгө яг ямар хэлбэрээр хадгалагдах вэ? Банкны дансанд байгаа шиг бодит мөнгө байх уу, эсвэл зөвхөн нэрийн дансанд бичилт хийх юм уу?

  • Үндэсний баялгийн сан дотроо Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван хэсгээс бүрддэг.

Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ын орлогын 65 хувь хуримтлагддаг. Энэ мөнгө төрийн сангаас тусдаа, Монголбанкны дансанд байдаг бөгөөд Монголбанк цаашлаад гурван улсын төв банктай хамтран удирддаг бодит мөнгө юм.

Хуримтлалын санд найман их наяд төгрөгийн хуримтлал бий. Энэ мөнгийг тодорхой хэлбэрээр хадгалдаг бөгөөд Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлдөг. Хадгалагдаж буй мөнгө жилийн дөрвөн хувийн өгөөжтэй. Энэ нь өндөр эрсдэл хүлээхээс илүү найдвартай хувилбар юм.

Харин Хуримтлалын сан нь ногдол ашгаас бүрддэг. Энэ сангийн хөрөнгийг дундаж давхаргын иргэдийн эрүүл мэнд, ипотекийн зээл, боловсролын хэрэгцээнд зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн ипотекийн зээлийн санхүүжилтэд ашиглагдаж байна гэсэн үг. Хуримтлалын сангийн удирдлагын мандатыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг журамтай. Нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбоотойгоор шинэ хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Орон сууцны хувьд Засгийн газар 2027 оны төсвийн төсөлдөө 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулах, ирэх онд 16 мянган айлыг орон сууцтай болгох эх үүсвэрийг бүрдүүлэхээр тусгасан.

Ипотекийн зээлийн оочир, дараалал их байна гэж иргэд бухимдаж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

  • Мэдээж эрэлт их, нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаа. Үүнийг шийдэхийн тулд шинэ эх үүсвэр бий болгож байна. Монголын Ипотекийн корпорацаар дамжуулан олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын шинэ эх үүсвэр босгохоор төлөвлөсөн.

Одоогийн байдлаар арилжааны банкууд ам.долларын эх үүсвэрийг төгрөг болгохын тулд своп хэлцэл хийдэг бөгөөд үүний хүү нь 8-9 хувь байдаг. Энэ хүүгийн зардал нь зөвхөн ам.долларыг төгрөгт хөрвүүлэх зардал юм. Үүнийг төсөв дээр авч чадвал эх үүсвэрийн зардал бага болох боломжтой.

Ингэснээр ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар хүлээж байгаа хүмүүст шинэ сонголт санал болгоно. Эхний гурван жилд зургаан хувийн хүүтэй байж, түүнээс хойш 12 хувийн хүүтэй болж зах зээлийн хүү рүү шилжих хувилбар яригдаж байгаа.

Тэгэхээр ирэх оны төсөвт ипотекийн зээлийг ийм байдлаар тусгаж байгаа юм байна. Ирэх онд хэдэн хүн хамрагдах боломжтой болох вэ?

  • Манай тооцооллоор 2027 онд 16 мянган хүнд ипотекийн зээл олгох боломж бүрдэж байна.

Оюу толгойн ногдол ашгийг 2030 онд авах боломжтой болж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ тэр үед нэг хүнд ногдох 857 мянган төгрөгийн худалдан авах чадвар инфляцад хэр хэмжээгээр буурсан байх бол?

  • Арван аймгийн дулааны цахилгаан станцын төсөл эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурсан. Иймээс төслийг гацаанаас гаргахын тулд цаг хугацаа, зардлыг нь тооцож, УИХ-аас шийдвэр хүсэх байдлаар оруулж ирсэн.Хуримтлалын сангийн анхны үзэл баримтлал нь Сингапур улсын Central Provident Fund буюу тухайн улсын тэтгэвэр, нийгмийн даатгалын сангийн жишигтэй төстэй. Үүнийг иргэдийн нэрийн дансанд бүртгэж, мөнгөжүүлээд явах боломжтой. Төв банкны жишгээр жилд 12.5 хувиар өсгөх боломжтой бөгөөд зөрүүг нь төсөв дээр авч явах хувилбар бий. Ингэснээр хуримтлалын үнэ цэнээ алдахгүй байх боломжтой.

Оюу толгойн ногдол ашгаар арван аймгийн дулааны цахилгаан станц барих гэж байгаа нь ямар учиртай вэ? Дэд бүтцийн ийм төслийг улсын хөрөнгө оруулалтаар хийж болохгүй байсан юм уу?

  • Арван аймгийн дулааны цахилгаан станцын төсөл эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурсан. Иймээс төслийг гацаанаас гаргахын тулд цаг хугацаа, зардлыг нь тооцож, УИХ-аас шийдвэр хүсэх байдлаар оруулж ирсэн.

Ажлын туршлагаасаа хуваалцахгүй юу?

  • Сангийн дэд сайд болсноос хойш хүмүүс намайг улс төрч гэж хардаг болсон. Гэхдээ би мэргэжлийн ажлаа л хийж байгаа. 2011 оноос хойш санхүү, банк, хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай.

Анх МУИС-ийг эдийн засгийн математик мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Гадаадад магистрт суралцаж байхдаа олон улсын санхүүгийн шинжээчийн шалгалтыг өгсөн. Дадлагаа гадаадад хийхдээ маш их хичээж, тухайн салбартаа үлдэж ажиллах зорилготой байсан. Ингээд магистрын зэргээ хамгаалсныхаа дараа багшийнхаа байгуулсан хөрөнгө оруулалтын чиглэлийн компанид ажилд орсон.

Олон улсын санхүүгийн төвд ажилд ороход мэргэжил, ур чадвар сайтай байх нь нэг хэрэг. Харин хамгийн төвөгтэй асуудал нь визний нөхцөл байсан. Тухайн улсын компаниуд дотоодын ажилтнаа авах сонирхолтой байдаг. Европын холбооны улсуудаас ажилд орох хүсэлт өгсөн бүх хүнтэй ярилцаж, тэдгээрээс тохирох хүн олдохгүй тохиолдолд л гуравдагч орны иргэнийг ажилд авах эрх үүсдэг юм билээ. Энэ процесс л хамгийн хэцүү байсан. Харин ажилдаа ороод мэргэшиж эхлэхээр илүү хялбар болсон.

Тэгэхээр олон улсын санхүүгийн шинжээчийн мэргэшил нэлээд нөлөөлсөн үү?

  • Тийм. Түүнээс гадна Bloomberg Terminal дээрх эрсдэлийн модулиудтай сайн ажилладаг байх шаардлагатай. Энэ чиглэлд өргөн хүрээний мэдлэгтэй байхаас илүү тодорхой нэг чиглэлээр нарийн мэргэших шаардлага үүсдэг.

Анзаараад байхад сайн улс төрч байх, сайн мэргэжилтэн байх хоёр ялгаатай юм шиг. Ялангуяа эмэгтэй хүнд улс төрд ажиллахад ихээхэн золиос шаарддаг. Таны хувьд улс төрд ажиллахад юу хамгийн их шаардагдаж байна вэ?

  • Улс төрийн албан тушаал хашиж эхлээд удаагүй байгаа учраас томоохон дүгнэлт хэлэхэд эрт байна. Би өөрийгөө улс төрч гэж хэлэхээс ч санаа зовдог. Нийтийн эрх ашгийн төлөө мэргэжлийн ажлаа л хийж явна.

Олон нийтэд таалагдах зүйл хийе гэхээр өөрөө өөртэйгөө зөрчилдөж байгаа мэт санагддаг. Хэн нэгэн надад Сангийн дэд сайд бол гэж тулгаагүй. Би өөрөө энэ замыг сонгосон. Тиймээс хүйсийнхээ ард, хүүхдийнхээ ард, дипломынхоо ард нуугдаж явахыг хүсдэггүй.

Төрийн өндөр албан тушаал хашина гэдэг хариуцлагатай ажил. Тиймээс энэ ажилд тавигдаж байгаа шаардлагад хүрэхийн төлөө л ажиллаж байна.

Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?

  • Би Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн. 2000-аад оны үед хөдөө орон нутагт амьдрах боломж хомс байсан учраас төв суурин газар бараадахаар Сэлэнгэ аймаг руу нүүсэн. Ээж, аав маань биднийг боловсролтой болгохын тулд олон ажил хийж, их хичээсэн.

2000 оны зудтай жил ээж, аав маань мал дээр гарсан. Миний хүүхэд нас малчин айлын хүүхдийнх шиг л өнгөрсөн. Гэртэйгээ ойр сургуульд сурах шаардлагатай байсан учраас Дархан хотод арван жилийн сургуулиа төгссөн. Эхэндээ малын тоо толгой ихтэй байсан ч сүүлдээ сүүний чиглэлийн үхэр өсгөх болсон.

Би эдийн засагч, харин дүү маань эмч. Хөдөө аж ахуйтай ойр өссөн болохоор багаасаа дүү нараа харж, өрх толгойлсон эгч шиг гэр орны ажилд оролцож, хүнсээ хүртэл өөрөө цуглуулдаг байсан. Дараа нь оюутан болж МУИС-д элсэн орж, цаашлаад гадаадад амьдарч, суралцсан. Энэ бүхнийг бодохоор миний амьдралыг баялаг болгосон зүйл бол туулж өнгөрүүлсэн энэ олон туршлага гэж хардаг.

Эх сурвалж: Urug.mn /Б.Марал/

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй
Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ