Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Архангайн зүүн, Дундговь, Өмнөговийн нутгаар өнөөдөр салхи секундэд 18-20, түр зуур 24 метр хүрч ширүүснэ.
Мөн Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Цас орж, зам харгуйн үзэгдэх орчин хязгаарлагдах тул жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хоорондын зайг барьж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, малчид малаа ойр бэлчээрлүүлж, хот хороо, хашаа саравчны бэхэлгээг сайтар шалгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!