Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн /2026.11.20/ барилдааны тоймыг толилуулж байна.
Макүүчид анх удаа дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Ичияамамото/М-12/-той учраа тааран түүнд хатакикоми мэхээр ойчиж 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Асахакурюү Р.Жамьяантогтох /М-11/ энэ өдөр Дайсэйзан/М-17/-тай оноолт тааран барилдаж түүнийг
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Китановака/М-15/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай болсон байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Котошохо/М-10/-той учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар тэд адилхан 7 даваа, 6 унаатай боллоо.
Комүсүби Ёшинофүжи өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/-той оноолт тааран барилдаж түүнийг сүкинаге мэхээр хаяснаар 7 даваа, 6 унаатай боллоо. Харин Тамаваши 8 даваа, 5 унаатай болоод байна.
Комүсүби Чураноүми өнөөдөр Такеруфүжи/М-4/-тэй учраа таарч барилдан түүнд хатакикоми мэхээр ойчиж 3 даваа, 10 унаатай Такеруфүжи 4 даваа, 9 унаатай боллоо.
Харин Сэкиваке Атамифүжи энэ өдөр Рога А.Амарсанаа/М-8/-тай учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаж 8 даваа, 4 унаатай болов. Харин Атамифүжи 10 даваа 3 унаатай байна.
Сэкиваке Фүжинокава Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Дэванорюү Т.Тэмүүлэн /М-14/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг хикиотоши мэхээр давснаар 6 даваа, 7 унаатай болоод байна. Харин Дэванорюү 8 даваа, 5 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Кимбозан/М-7/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваа, 3 унаатай болсон бол Кимбозан 10 даваа, 4 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Гонояама/М-5/-тай барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 8 даваа, 5 унаатай болсон бол Гонояама 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Озэки Аонишикитэй учраа тааран хүч үзэн түүнийг окүринаге мэхээр давснаар 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Их аварга Оносато Кюүшюү башёгийн 13 дахь өдөр Вакамотохару/М-7/-тай хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адилхан 11 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!