Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 4 дэх өдрийн /2026.11.11/ барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдөр Дайсэйзан/М-17/ Чиёошома Г.Мөнхсайхан/Жюүрёо-1/-тай учраа тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр уналаа.
Дээд зиндаандаа эргэн ирсэн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Кёокукайюү 2 даваа, 2 унаатай боллоо.

Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэн өнөөдөр Арашифүжи/М-16/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай боллоо.

Тошинофүжи Ө.Дэмиджамц/М-13/ энэ өдөр Асасуйрюү/М-13/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг уватэнаге мэхээр давснаар 1 даваа, 3 унаатай болоод байна.
Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Таканошо/М-10/-той учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай боллоо.

Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр АсакорюүМ-10/-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнийг хатакикоми мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Нишикифүжи/М-8/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 1 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Фүжинокава энэ өдөр Комүсүби Ёшинофүжи-тэй оноолт тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 1 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Атамифүжи башёгийн 4 дэх өдөр Комүсүби Чураноүми-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Такаясү/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг окуридаши мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.

Озэки Котозакүра энэ өдөр Асанояама/М-1/-тай учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давж 1 унаа, 3 даваатай болов.

Озэки Аонишики энэ өдөр Фүжирёога/М-1/-тай учраа тааран хүч үзэн түүнд уватэнаге мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болсон бол Фүжирёога 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Оносато өнөөдөр Фүжисэйүн/М-2/-тэй оноолт тааран хүч үзэн барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 4 дэх өдөр Ура/М-2/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.mage widgetimage widget
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!