Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан, тус хорооны даргыг сонгох, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцсэн байна. Уг хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагвыг 95.3 хувийн саналаар сонгов.
Нийслэлийн МАН-ын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, бага хуралд 489 төлөөлөгч оролцжээ. Нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс нэг төлөөлөгчийг бүх гишүүний хурлаар сонгосон бөгөөд 65.1 хувь нь эрэгтэйчүүд, 34.9 хувь нь эмэгтэйчүүд, 12.2 хувь нь 18-34 хүртэл насны залуучууд, 78.3 хувь нь 35-60 насныхан, 9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмад аж.
Бага хуралд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 89, хамгийн залуу нь 18 настай оролцогч байжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!