
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-нд Завхан, Хөвсгөлийн хойд, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 02-нд Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдаар цас орж, цасан шуурга шуурна.
Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар -2 хэмээс 3 хэм дулаан байна. Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!