
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Дэлхийн хүнсний өдөр болон хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна.
09:00 цагт “Бишрэлт” зочид буудалд: Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудтай жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын талаар уулзалт, арга зүйн сургалт болно.
09:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Олон улс судлал-2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт ITC Tower, Ballroom ZU-д: “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, олон улсын чиг хандлага” олон улсын сургалт болно.
09:00 цагт “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл, амралтын бүсэд: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно.
09:00 цагт “Новотел” зочид буудалд: “МУИС-Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил-2026” эрдэм шинжилгээний олон улсын цуврал XIV хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт Багшийн хөгжлийн ордонд: “PISA-2025” суралцагчийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулах уулзалт болно.
11:00 цагт Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд: “Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл-хяналт-цахимжилт” сургалт, хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд: Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Уг үзлэг, эрт илрүүлгийн явц, хамрагдалт болон зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
11:00 цагт Сүү ХК-ийн оффисын ард байрлах шинэ үйлдвэрт: Сүү ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор байгуулсан шинэ үйлдвэрийн нээлт болно.
Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
"HUE" арт галерейд: Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Завхан аймагт: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аяны нээлт болно.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар суманд: 10 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаат цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!