Цахим спортын “PGL Singapore Major” тэмцээн Сингапурт явагдаж байна. Тэмцээний эхний шатнаас өрсөлдсөн BC.Game (Gosh) баг энэ тэмцээнд 3 ялагдаад тэмцээнээс хасагдлаа. Тэд Liquid, Faze, Chinggis Warriors багуудыг ялж чадсангүй. Хамгийн сүүлд Монголын “Chinggis Warriors”-т 1-2 (11:13 Ancient, 13:6 Dust2, 10:13 Nuke) хожигдсон юм.
Тус багийн од Александр “S1mple” Костылев “Бид үнэхээр бүхнийг гайхуулсан байх. Маш харамсалтай байна. Нөөц бололцоо байгаа ч бид нээж чадахгүй байна. Намайг л шүүмжлээрэй. Манай багийнхан бүх чадлаараа хичээж байгаа” гэж хэлсэн нь бүхнийг илтгэнэ. Liquid, Faze багуудад бут ниргүүлээд тэмцээний хамгийн чансаа бага багуудын нэг “Chinggis Warriors”-т ялагдлаа. Мэйжор тэмцээнд орохын тулд Азийн бүст шилжсэн тус баг шүүмжлэлийн бай болоод байна.
![]()
Александр “Nix” Левин “Надад тэд харамсалтай биш байна. Симпл ийм амьдралын хэв маягтайгаар дахиж амжилт гаргахгүй. Залуу байхад болох л юм. Харин нас ахиад ирэхээр юу ч чадахгүй болно. Энэ багийн гишүүд ч гэсэн. Бүгд их цалин аваад сууж байдаг нөхдүүд. Монголын багуудыг хар даа. Тэд дундаж, сулхан монгол тамирчдыг аваад амжилттай тоглоод байна. Харин “BC.Game” баг хамгийн үнэтэй монголчуудыг нь худалдаж аваад ямар ч үр дүн байхгүй”
Алексей “OverDrive” Бирюков “BC.Game ялагдсанд гайхах зүйлгүй. Тэд зүгээр л бааснууд. Ялах ямар ч хүсэлгүй. Magisk хэнд ч хэрэггүй. Хоёр монгол залуу сэтгэл зүйн хувьд асуудалтай, гэртээ суугаад л зүгээр мөнгө саагаад сууж байна. Яаж ялах вэ дээ”
Шинжээч Vsevolod "Pradiggg" Plotnikov “Мэйжорт орох эрхийг худалдаж авч чадсан ч тоглож сурсангүй тэд. Тэдний тоглолтыг тоглолт гэж хэлж ч чадахгүй нь, уучлаарай. BC.Game-ийн тоглолтыг үзсэн хүн цирк үзээд ч инээхгүй”
Симплийн хуучин дасгалжуулагч Луиз “peacemaker” Тадеу “BC.Game багийн бүрэлдэхүүн бол сонирхогчдын баг”
Тайлбарлагч Алекс “Hawka” Хокинс “Симпл “BC.Game” багт ирээд маш удлаа. Олон ч тоглогч ирээд, яваад байлаа, энэ багт. Ганцхан адилхан зүйл үлдсэн нь үр дүн гардаггүй. Костылев мөнгөтэй, баян багт шилжсэн нь тэтгэвэртээ гарна гэсэн үг байна. Түүнд ямар ч хүсэл, эрч хүч, тэмүүлэл алга”
Александр “Kassad” Трифунович “Симпл бол хэт хөөрөгдсөн цалинтай, муу тоглогч. Чи хамгийн сүүлийн байрт орлоо. Ер нь бол та нар мэйжорт ирэх ч эрхгүй байсан”
Илья “Perfecto” Залуцкий “Яагаад би “BC.Game” багийн урилгаас татгалзсан бэ гэвэл энэ баг зүгээр л мөнгөний баг. Ямар ч амжилт гарахгүй гэдгийг мэдсэн. Би мөнгөний төлөө тогломооргүй байсан”
Блогчин Евгений Райз “BC.Game багийнхан анх удаа хамт тоглож байгаа юм шиг л байлаа. Ур чадвар тун ялгаатай байв. Хөлбөмбөгийн “Спартак” баг 49 дүгээр дунд сургуулийн 6-б ангитай тоглож байгаа мэт. Хүчтэй сайн тамирчин авах нэг хэрэг. Баг болгох бас нэгэн хэрэг”
Эх сурвалж: UB.LIFE М.Сугар-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!