Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 8 дахь өдрийн /2026.11.15/ барилдааны тоймыг толилуулж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ өнөөдөр Кагаяаки/Жүрёо-3/-тэй оноолт тааран барилдаж түүнд ошитаоши мэхээр унаж 3 даваа, 3 унаатай болсон бол Тамаваши 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Макүүчид дэвшин хүч үзэж байгаа 2 монгол бөх болох Дэванорюү Т.Тэмүүлэн/М-14/, Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ нар өнөөдөр хоорондоо учраа тааран хүч үзэж
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Дайсэйзан/М-17/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Китановака/М-15/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Котошохо/М-6/-той оноолт тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Хирадоүми/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр давж 4 даваа, 3 унаатай болов.
Комүсүби Чураноүми башёгийн 7 дахь өдөр Фүжирёога/М-1/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 6 даваатай болсон бол Фүжирёога 4 даваа, 3 унаатай болоод байна.
Комүсүби Ёшинофүжи өнөөдөр Асанояама/М-1/-тай
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Фүжисэйүн/М-2/-тэй
Озэки Аонишики энэ өдөр Сэкиваке Фүжинокаватай учраа тааран хүч үзэн түүнд уватэнаге мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн 8 дахь өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Озэки Котозакүратай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 7 дахь өдөр Хакүнофүжи/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг сотогаке мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Их аварга Оносато өнөөдөр Такаясү/М-3/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!