
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 12-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт НҮБ-ын байранд: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд: АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслол, шинэ бүтээлүүдийн нээлт болно.
13:00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд: “Д.Нацагдорж судлалын хөгжлийн үе шат: Баримт бичгийн үнэ цэн” лекц уулзалт болно.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурал болно.
Хэвлэлийн хүрээлэнд: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага болж байна.
"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Улаанбаатар хотын нийтийн номын санд: Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” болно.
"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Архангай аймагт: бүсийн буюу таван аймгийн ТАХ-дын зөвлөгөөн болно.
Орхон аймгийн “CuMo Arena”-д: Хүчит 128 бөхийн барилдаан болно.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
АНЭУ-ын Абу Даби хотод: Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно.
Сенегалын нийслэл Дакар хотноо: Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!