
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 03-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт: Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно.
11:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд: Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Улаанбаатар хотноо: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна.
Улаанбаатарт: “Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Сенегалын нийслэл Дакар хотноо: Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!