
Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнол, эх орон, үндэсний бахархлаа бэлгэдэн, Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх үйл ажиллагааг маргааш зохион байгуулахаар болжээ.
Энэ өдөр Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11 цаг 40 минутаас Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм байна.
Уг үйл явдлыг нийслэл болон аймаг, орон нутгаас хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн байна. Зохион байгуулагчдаас оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд болон нийт иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён, төв талбайдаа хүрэлцэн ирж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриаллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!