Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн /2026.11.17/ барилдааны тоймыг толилуулж байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Китановака/М-15/-тай учраа таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяснаар 5 даваа, 5 унаатай боллоо.

Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ өнөөдөр Ичияамамото/М-12/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 8 даваа, 3 унаатай болж Гачикоши хийж байна.


Макүүчид анх удаа дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Охо/М-10/-тэй учраа тааран түүнд уватэхинери мэхээр ойчиж 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Дайсэйзан/М-17/-тэй оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болсон байна.
Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ өнөөдөр Кимбозан/М-7/-тай оноолт тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 4 унаатай болоод байна. Харин Кимбозан 9 даваа, 2 унаатай байна.
Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Дэванорюү Т.Тэмүүлэн/М-14/, Вакамотохару/М-7/-тай оноолт тааран барилдаж түүнд уватэхинери мэхээр унаж 8 даваа, 3 унаатай боллоо.Харин Вакамотохару 10 даваа, 1 унаатай башёг тэргүүлсээр байна.
Харин Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Дайэйшо/М-4/-той учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давж 8 даваа, 3 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!