Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Тухайлбал, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Мөн маргааш буюу 11 дүгээр сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа.
Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Харин Багануур, Тэрэлж орчмоор цас орж, 8-10 хэм хүйтэн байх аж.
Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!