
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Монгол орны ихэнх нутгаар үүлэрхэг, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Иймд орон нутгийн зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг УЦУОШГ-аас анхааруулж байна.
Бусад нутгаар цас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар 12-14 метр хүрнэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 6-11 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!