
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 28-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд: Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Тархины харвалтын нийгэмлэгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
12 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: даатгалын нөхөн төлбөрөөс татвар нэрээр төр засаг иргэдээсээ 30 тэрбум төгрөгийг дээрэмдсэн байна. Даатгалын нөхөн төлбөрөөс татвар суутгаж буй асуудлаар иргэн Б. Лхагва-Очир мэдээлэл хийнэ.
14:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд: МУСГЗ Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Шуудангийн хайрцаг 44/316”, “Найрсаг байгаасай” номын нээлт болно.
14.30 цагт "Блю Скай" цамхагийн Топаз танхимд: Гэрэгэ бодлогын хүрээлэн, Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс хамтран "Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
15:00 цагт МУБИС-д: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг, мэдлэг, туршлага солилцох уулзалт болно.
Өнөөдөр: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ.
Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!