
Амралтын өдрүүдэд /2026.10.10-11/ нойтон цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, 2026 оны 10 дугаар 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм
Харин сарын 10-11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар,
Сарын 11-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар, бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 хэм дулаан байна.
ЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!