Японы нийслэл хотод 2026 оны 12 дугаар сарын 5-6-нд жүдо бөхийн “Токио Их дуулга-2026” /Tokyo Grand Slam 2026/ тэмцээнийг зохион байгуулна.
ДАШТ-д түрүүлэхээс илүү хэцүү гэгддэг тус тэмцээнд олон орны шилдэг жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлддөг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээн 5 тивийн 71 орны эрэгтэй 249, эмэгтэй 184 нийт 433 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Жүдо бөхийн эх орон Японы шигшээ баг жин тус бүрд 4 бөх оруулах эрхтэй гэдгээрээ ямар ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болох нь тодорхой билээ.
Монголын шигшээ багт: Эрэгтэй 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ө.Бямбасүрэн, К.Ёолк, 73 кг-д О.Уранбаяр, Ж.Гансүрэн, 100 кг-д Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ
Эмэгтэй 48 кг-д Ж.Анударь, Б.Баасанхүү, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд,
63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч 70 кг-д С.Лхагвадулам, У.Анужин, +78 кг-д А.Адьяасүрэн, Д.Номинзул
Монголын жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!