
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт ЭМЯ-нд: Монгол Улсад улаан бурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон талаар Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас хамтарсан хэвлэлийн хурал болно.
09:00 цагт Гаалийн ерөнхий газарт: Шуудангийн гаалийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хороонд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:00 цагт “Улаанбаатар” зочид буудлын урд: Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол болно.
12:00 цагт Монголын эмнести интернэшнлийн оффист: “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот 2026” сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны чиглүүлэх сургалт болно.
17:00 цагт Төв номын санд: “Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан яруу найргийн уншлага болно.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!