Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 9 дэх өдрийн /2026.11.16/ барилдааны тоймыг толилуулж байна.
Кюүшюү башёгийн 9 дэх өдрийн эхний барилдаанд Дэванорюү Т.Тэмүүлэн/М-14/, Шодай/Жүрёо-3/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 7 даваа, 2 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Асасуйрюү/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ өнөөдөр Арашифүжи/М-16/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 2 унаатай болоод байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ өнөөдөр Шиши/М-10/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 6 даваа, 3 унаатай боллоо. Тамаваши ийнхүү төрсөн өдрөөрөө ялалт авч чадлаа. Тэрбээр бүх цаг үеийн сүмочдоос 42 настай Макүүчид барилдаж байгаа хамгийн ахмад бөх болсон дээд амжилтыг тогтоогоод байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Асакорюү/М-9/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 5 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!