
Монгол Улсын баг БНХАУ-д болсон 2026 оны өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д 5 дахь /2022, 2023, 2024, 2025, 2026/ жилдээ аваргаар тодорлоо.
2026 оны10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд БНХАУ-ын Шинтай хотноо зохион байгуулж байгаа 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн FMJD-ийн гишүүн 15 орны 348 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж Монгол улс багаараа 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авсан амжилтаар тавь дахь (2022, 2023, 2024, 2025, 2026) жилдээ тэргүүн байр эзэллээ. Өсвөрийн шилдэг тамирчид болон багш дасгалжуулаг, эцэг эхчүүдэд халуун баяр хүргэе.
100 буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14-16 насны хөвгүүдийн ангилалд Увс аймгийн "Онцгой хүү" клубт Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү, Спортын мастер Ж.Цэгмэд, Спортын дэд мастер Т.Батбаяр багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын мастер Цэдэвсүрэн овогтой Шинэбаян нь 5 хожил, 4 тэнцээ авч нийт 14 оноогоор Алтан медаль хүртлээ. Мөн FMJD дүрмийн дагуу Дэлхийн даамын холбооны мастер (MF) цолны эзэн давхар боллоо.

Харин хүрэл медалийн эзнээр ”Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг дэлхий даамын холбооны дэд мастер Тогтох овогтой Энхсүлд нь 5 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол авч нийт 12 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээний 11-13 насны хөвгүүдийн ангилалд Увс аймгийн "Онцгой хүү" клубт Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү, Спортын мастер Ж.Цэгмэд, Спортын дэд мастер Т.Батбаяр багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг дэлхийн даамын холбооны дэд мастер Батмөнх овогтой Сансармаа нь 5 хожил, 3 тэнцээ, 1 хожигдол авч нийт 13 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

100 буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11-13 насны хөвгүүдийн ангилалд Увс аймгийн "Онцгой хүү" клубт Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү, Спортын мастер Ж.Цэгмэд, Спортын дэд мастер Т.Батбаяр багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын мастер Батбаяр овогтой Маргад-Эрдэнэ нь 4 хожил, 5 тэнцээ авч нийт 13 оноогоор алтан медаль хүртлээ. Мөн FMJD дүрмийн дагуу Дэлхийн даамын холбооны дэд мастер (CMFF) цолны эзэн давхар боллоо.

100 буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9-10 насны охидын ангилалд "Ирээдүй" МДА-д Олон улсын их мастер Ц.Сүхбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын мастер Нэргүй овогтой Гуамарал нь 4 хожил, 5 тэнцээ авч нийт 13 оноогоор алтан медаль хүртлээ. Мөн FMJD дүрмийн дагуу Дэлхийн даамын холбооны дэд мастер (CMFF) цолны эзэн давхар боллоо.

Мөн тус тэмцээний 9-10 насны хөвгүүдийн ангилалд "Ирээдүй" МДА-д Олон улсын их мастер Ц.Сүхбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын мастер Батбаярын Алтан-Эрдэнэ нь 5 хожил, 4 тэнцээ авч нийт 14 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Энэхүү тэмцээний 8 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд "Хөлөгт тоглоом" клубт спортын мастер Ц. Эрдэмбилэг, спортын дэд мастер П. Энхсаруул нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын дэд мастер Бүрнээбаатарын Содбилэг нь 5 хожил, 3 тэнцээ, 1 хожигдол нийт 13 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Мөн нутаг нэгт тамирчин "Даам месси" клубт Олон улсын их мастер Д.Баттлуга багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын дэд мастер Лхагвадорж овогтой Тэмүгэ нь 4 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол нийт 12 оноогоор хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээний 8 хүртлэх насны охидын ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Чойсүрэн багшийн удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа базаадаг “Элит” клубийн тамирчин спортын дэд мастер Оюунболдын Гэгээ нь 4 хожил 1 тэнцээ 1 хожигдол авсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: Монголын даамын холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!