
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 04-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд: Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт СЭЗИС-д: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд цуврал лекц болно.
11:00 цагт “М банк арена”-д: Хурд хамтлагийн “Норсон зүрх” мюзиклийн хэвлэлийн хурал болно.
14:00 цагт Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ордны хурлын танхимд: “Айчи Нагоя 2026” Азийн Пара наадмын медальтнуудыг алдаршуулах, тэдний амжилт, баяр бахархлыг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.
"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
15:30 цагт Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газарт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийх уулзалт болно.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд: Дулааны цахилгаан станцын /70 мВт/ нээлт болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сенегалын нийслэл Дакар хотноо: Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!