
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар хасах 3-2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!