ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо
 
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
12 минут 52 секунд

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

УЛААНБААТАР, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Шэньжэн хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид гурван талт түүхэн уулзалт хийсэн нь хамгийн ихээр анхаарал татсан үйл явдал байлаа.

Мөн Брюссель хотноо Европын Холбоо-Их Британийн II дээд хэмжээний уулзалт эхэлсэн, Мьянмар улс геноцид үйлдсэн болохыг Олон улсын шүүх тогтоосон, хятад эмэгтэйтэй нэр холбогдсон Нвидиа компанийн захирал Женсен Хуан огцорсон, Claude AI-г бүтээгч Anthropic компани IPO гаргаж 81.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон зэрэг анхаарал татсан үйл явдлууд болж өнгөрлөө. Ингээд энэ оны 47 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад үйл явдлыг тоймлон хүргэе.

Шэньжэний түүхэн уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын Шэньжэн хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцов. Өөрийг нь Хятадын удирдагч Ши Жиньпин маш их хүндэтгэлтэйгээр угтан авсанд ноён Трамп талархлаа илэрхийлжээ. Тэрбээр гурван талт хэлэлцээ хийхээсээ өмнө Ши, Путин нартай ганцаарчилсан уулзалт хийсэн ба Шэньжэн хотноо АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын хооронд түүхэнд анх удаагаа гурван талт албан ёсны хэлэлцээ боллоо. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө ерөнхийлөгч Трамп Манила хотод болсон Зүүн-Өмнөд Азийн Үндэстнүүдийн холбооны чуулга уулзалтад оролцжээ. Тэрбээр бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг сөрөн зогсохын тулд батлан ​​​​хамгаалах, эдийн засгийн салбарт АНУ-тай хамтран ажиллаж буй Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцогч Австрали, Энэтхэг, Японы удирдагчидтай уулзсан байна.

Их Британи улс Европын Холбоотой тохиролцохоор хичээж байна

Европын Холбооноос гарснаар Их Британи улс хожсоноосоо алдсан нь илүүтэй гэж тус улсын Ерөнхий сайд Энди Бернэм мэдэгдэв. Тэрбээр Брюссель хотноо Европын Холбоо-Их Британийн дээд хэмжээний II уулзалтад оролцож байгаа юм. Уулзалтаар хэлэлцэх гол асуудлууд бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хилийн хяналт шалгалтыг зөөлрүүлэх, хүнсний ба мал аж ахуйн бүтээгдэхүүнд олгох сертификатын тоог цөөрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлын квот арилжаалах тогтолцоог уялдуулан зохицуулах, залуучуудын солилцоо, шилжилт хөдөлгөөний боломжуудыг судлах, хууль бус цагаачлал ба гэмт хэрэгтэй тэмцэх болон эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд юм. Тухайлбал, фермерүүдэд ба хүнсний үйлдвэрийн салбарт учирч буй хүнд суртлыг багасгах асуудлаар тохиролцоонд хүрснээр Британийн эдийн засаг 0.4 хувиар тэлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний асуудлаар гэрээ байгуулсан тохиолдолд тус улс жилд 5.1 тэрбум еврогийн нэмэлт орлого олно.

Мьянмар улс геноцид үйлдсэнийг Олон улсын шүүх тогтоожээ

Мьянмар улс рохинжа угсаатны бүлгийн эсрэг хоморголон устгах гэмт хэргийг /геноцид/ үйлдсэн явдалд хариуцлага хүлээнэ гэж НҮБ-ын Олон улсын шүүх үзжээ. Энэ бол тодорхой нэг улс орны эсрэг гаргаж буй ийм төрлийн анхны шийдвэр юм. Өмнө нь тус шүүхээс Руанда, Сребреница, Камбожид болсон геноцидийн хэргүүдийг хянан шийдвэрлэхдээ өөр дүгнэлт гаргаж байсан бол энэ удаад бүхэл бүтэн улсыг буруутгалаа. 2017 онд Мьянмарын Ракхайн мужид тус улсын зэвсэгт хүчний явуулсан “цэвэрлэх ажиллагаа”-ны явцад 700 мянга орчим рохинжачууд дүрвэж, Бангладешийн нутагт орж ирсэн бол 10 мянга орчим хүн амиа алдсан тухай шүүхийн илтгэлд дурджээ. Энэ нь Үй олноор устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уг гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн тухай Конвенцыг зөрчсөн тул Гамби улсын зүгээс Мьянмарын эсрэг Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Украины дронууд Керчийн гүүрийг нураажээ

Украины тал Оросын дэд бүтэц рүү нисгэгчгүй онгоцоор дахин довтолж, Оросыг Крымтэй холбодог Керчийн гүүрний зарим хэсгийг эвдлэн нураажээ. Уг гүүрийг Оросын тал 2014 онд Крымыг нэгтгэснийхээ дараа барьсан юм. Энэ явдалтай зэрэгцэн ерөнхийлөгч Трампын элч Жаред Кушнер дайныг зогсоох хэлэлцээнд ахиц дэвшил гарч байгааг мэдэгдэв. АНУ-ын тал Европ дахь Украины холбоотнуудыг хэлэлцээний дараагийн шатанд оролцуулахыг хүсэж байгаа бол Кремлийн ордноос мэдэгдэхдээ, Орос улс Европыг хэлэлцээнд оролцуулахыг зөвшөөрсөн гэх яриаг няцаасан байна. Оросын тал өмнө нь мэдэгдэхдээ, Европын Холбоо хэлэлцээнд оролцохыг хүсвэл төлөөлөгчөө сонгох шаардлагатай гэж байв.

Цагаачдыг буцаах төвийг Руандад барина

Австри, Дани, Герман, Грек, Нидерланд улсууд ирэх 2027 оноос эхлэн хууль бус цагаачдыг Руанда дахь "Буцаах төв" рүү илгээхээр шийдвэрлэснээ зарлалаа. Европын Холбооны хууль тогтоомжийн дагуу гишүүн улсууд цагаачдыг Европоос гадна орших байгууламжууд руу буцаах боломжтой болсон байна. Руандад хэрэгжүүлэх энэхүү туршилтын хөтөлбөр нь хуулийн дагуу ашиглаж болох бүх боломжийг ашиглаж дууссаны дараа эх орондоо буцах боломжгүй болсон цагаачдад хамаарах юм. Хүний эрхийн байгууллагууд уг шийдвэрийг шүүмжилж “энэ нь ноцтой хүчирхийлэл үйлдэж, зөрчил гаргадаг засгийн газрыг санхүүжүүлж, түүний үйлдлийг хууль ёсных болгон хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого” хэмээн үзэж байна.

Ж.Хуан явсан ч Nvidia-гийн орлого 103 хувиар өсжээ

Женсен Хуан явсан нь зах зээлийг тогтворгүй болгосоор байна. Түүнтэй амрагийн холбоотой байсан эмэгтэй нь Нвидиагийн чипийг хууль бусаар хил давуулан худалдаалсан хэмээн сэжиглэгдэж буй Сингапурын Megaspeed компанид ажиллаж байжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам сүүлийн үеийн дэвшилтэт чипийг Бразил, Индонез, Малайз, Сингапур, Таиланд руу экспортлоход шинээр хязгаарлалт тогтоосон нь Хятадын компаниуд эдгээр улсаар дамжуулан чип авахыг зогсоох зорилготой юм. Харин Nvidia компанийн сүүлийн улирлын орлого өмнөх оны мөн үеийнхээс 103 хувиар өсөж, 116 тэрбум долларт хүрсэн нь хөрөнгө оруулагчдыг тайвшрууллаа. Энэ тухай Ж.Хуан огцорсны дараа түр гүйцэтгэх захирлаар томилогдсон Колетт Кресс танилцуулсан байна. "Би алдаагаа бүрэн ухамсарлаж байна" гэж Хуанг хүлээн зөвшөөрөөд, гүйцэтгэх захирлаар дахин ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Гэвч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Ноён Хуаны үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр буй энэ үед үндэсний аюулгүй байдал, экспортыг хянах хороо байгуулагджээ.

Японы эдийн засаг агшжээ

Японы ДНБ гуравдугаар улиралд жилийн дүнгээр 0.1 хувиар буурсан нь гэнэтийн явдал байлаа. Инфляц харьцангуй өндөр байгаа нь Японы хэрэглэгчдийг бүсээ чангалахад хүргэж, улмаар ДНБ-ий тал орчим хувийг бүрдүүлдэг эзэлдэг хувийн хэрэглээ буурсан байна. Эрчим хүчний зардал өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ иений ханш суларснаас үүдэн импортын барааны үнэ өсжээ.

Anthropic-ийн IPO дээд амжилт тогтоов

Өчигдөр дэлхий дээр хамгийн өндөр үнийн дүнтэй IPO хийгдэж, Claude AI-г бүтээгч Anthropic компани 81.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноор хэдхэн сарын өмнө Space X компанийн тогтоосон 75 тэрбум долларын дээд амжилтыг эвдлээ. Anthropic нээлттэй хувьцаат компани болсноор зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн 12 дахь том компани болсон байна. Нэгж хувьцааны үнэ анхны үнээс 25 хувиар өсч 111 ам.долларт хүрсэн ба компанийн ажилтнуудын 53 орчим хувь нь долларын саятнууд болсноор хөрөнгийн биржийн өгөөжийг хүртлээ. Байгуулагдаад 5-хан жил болж буй тус компани нийт 5 300 ажилтантай бөгөөд компанийн захирал Амодэй ойролцоогоор 20 тэрбумаар үнэлэх хөрөнгөтэй болж тэрбумтний эгнээнд шилжив. Сүүлийн 9 сарын хугацаанд борлуулалт нь 1200 хувиар өсөж, 33 тэрбум ам.долларт хүрсэн нь тус компанийн хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөллөө.

Starship хөлгийг хөөргөсөн талбайд нь анх удаа буцаан буулгалаа

Пуужингуудыг бүрэн бөгөөд богино хугацаанд дахин ашиглах боломжтой болгоход чиглэсэн SpaceX компанийн зорилго дахин нэг томоохон алхмаар урагшиллаа. ​​Учир нь, тус компанийн Starship пуужингийн эхний угсраа хэсэг дэлхийд буцаж ирэх үед нь Техас муж улс дахь Starbase баазын “Mechazilla” тусгай тавцан дахь механик гарууд анх удаа амжилттай барьж авсан байна. Өмнө нь “SpaceX” компани зөвхөн “Super Heavy” зөөгч пуужингийн эхний угсрааг буцаан газардуулж, “Starship” хөлгийг далайд буулгадаг байв. Өмнөх туршилтын нислэгээр "Starship"-ийн сансрын системийн хоёр угсраа хэсгийг “Mechazilla” тавцан дээр буулгахаар төлөвлөж байсан боловч техникийн доголдлын улмаас чадаагүй юм. "Starship"-ийг бүрэн ашиглалтад оруулах нь тус компанийн Starlink хиймэл дагуулын өргөн зурвасын үйлчилгээг өргөжүүлэх, мөн хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүдийг сансарт байрлуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн чухал болой.

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:

Арваннэгдүгээр сарын 23

  • Африкийн Нийгмийн эрүүл Мэндийн тавдугаар чуулган (CPHIA 2026) 11 дүгээр сарын 23-27-нд Этиопын Аддис-Абаба хотод болж, Африк тивийн болон дэлхийн эрүүл мэндийн салбарын удирдагчид, түншүүд хуран чуулна.

  • 23-26-нд Big 5 Global 2026 Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хот дахь Дэлхийн худалдааны төвд болно.

Арваннэгдүгээр сарын 25

  • Кибер спортын Counter-Strike PGL Major Singapore 2026 тэмцээн Сингапурын битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 13- нд эхлэх томоохон киберспортын тэмцээн.

  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр.

Арваннэгдүгээр сарын 26

  • АНУ-д пүрэв гарагт тохиож буй Талархлын баярыг тэмдэглэх үеэр уг баярын 100 жилийн ойд зориулсан жагсаал, NFL-ийн тоглолтууд болно

  • Дэлхийн тогтвортой тээврийн өдөр

  • Таргалалтын эсрэг өдөр

Арваннэгдүгээр сарын 27

  • Гуанжоугийн 24 дэх удаагийн олон улсын автомашины үзэсгэлэн 11 дүгээр сарын 27-нд нээгдэж, 12 дугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

  • “Формула-1” ангиллын уралдааны ээлжит гараа болох Катарын Гран- При 11 дүгээр сарын 27-29-нд Лусайл хотын авто замд болно. Үндсэн уралдаан 29-ний өдөр болно.

Арваннэгдүгээр сарын 29

  • Палестины ард түмэнтэй эв санаагаа нэгтгэх олон улсын өдөр болон Зул сарын баярын өмнөх бэлтгэл-хүлээлтийн үеийн эхний ням гараг давхцаж байна.

  • Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Adyakhuu Batbazar

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо