Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн /2026.11.21/ барилдааны тоймыг толилуулж байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ энэ өдөр Дэванорюү Т.Тэмүүлэн /М-14/-тэй учраа таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар тэд адилхан 8 даваа, 6 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/-той оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай болсон байна. Харин Тамаваши 9 даваа, 5 унаатай болоод байна.
Макүүчид дэвшин хүч үзэж байгаа Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/ энэ өдөр Нишикифүжи/М-8/-тэй учраа тааран түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Чураноүми өнөөдөр Дайэйшо/М-4/-той учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 3 даваа, 11 унаатай болж, Дайэйшо 5 даваа, 9 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Асанояама/М-1/-тай оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 9 даваа, 5 унаатай боллоо. Харин Асанояама 10 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Комүсүби Ёшинофүжи өнөөдөр Асахакурюү Р.Жамьяантогтох /М-11/-той оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 7 даваа, 7 унаатай болсон Асахакурюү 10 даваа, 4 унаатай болоод байна.
Сэкиваке Фүжинокава Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Таканошо/М-11/-той оноолт тааран хүч үзэж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 7 даваа, 7 унаатай болоод байна.
Озэки Аонишики энэ өдөр Вакамотохару/М-7/-тай түүнд ёритаоши мэхээр унаж 6 даваа, 8 даваатай болсон бол Вакамотохару 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлж байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Атамифүжи -тай оноолт тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаж 9 даваа, 4 унаатай болсон бол Атамифүжи 11 даваа, 3, унаатай боллоо.
Их аварга Оносато Кюүшюү башёгийн 14 дэх өдөр Кимбозан/М-7/-тай хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 12 даваа, 2 унаатай Вакамотохаругийн хамт башёг тэргүүлж явна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Озэки Котозакүратай учраа тааран хүч үзэн түүнийг сотогаке мэхээр давснаар 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!