
Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 20-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Богд хааны ордон музейн хурлын танхимд: Богд хааны ордон орчин цагийн музей болж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Богд Жавзандамба судлалд 2026” эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд: Зүрхний мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчдийн анхдугаар уулзалт болно.
Д.Сүхбаатарын талбайд: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна.
НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
“Норпэй” арт галерейд: Зураач, уран бүтээлч Д.Анхцэцэгийн анхны бие даасан “Дулаан хүмүүс” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Уран зургийн галерейд: Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
“HUE” арт галерейд: МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарна.
Сүхбаатар сумын “Партизаны талбай”-д: “Өвлийн идэш” үйл ажиллагаа 11 дүгээр сарын 20-22-нд зохион байгуулна.
Узбекистаны Ташкент хотод: Жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Берлин хотын “Жеймс Симон” галерейд: “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!